fitness
  • 163 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-08

Хэнтий аймгийн Баян-Овоо, Дорнод аймгийн Матад суманд өчигдөр гарсан түймэрт урьдчилсан байдлаар хээрийн 11,300 га талбай шатсан байна.

Он гарсаар улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 7-ны байдлаар Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Булган, Ховд, Сэлэнгэ зэрэг долоон аймагт бүртгэгдсэн 14 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлагаар дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн байгууллагын ажилтнууд ажиллаж, бүрэн унтраажээ.

Жил бүрийн энэ үед хуурайшилтын үе тохиодог. Иймд ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхаарууллаа.

  • Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх
  • Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх
  • Асаагуурыг ил задгай хаяхгүй байх
  • Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх
  • Гэр сууц, хашааг тойруулж түймрээс хамгаалах зурвас татах
  • Айл өрхүүд хашааны шар өвсийг шатаахгүй байх
  • Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж, өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалж урьдчилан сэргийлэхийг сануулав.

Бусад мэдээ

Хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, албадлагын арга хэмжээ авагдсан хүмүүст сургалт оров

Хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, албадлагын арга хэмжээ авагдсан хүмүүст сургалт оров

Чингэлтэй дүүргийн прокурорын газар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн

Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас “Зудын эрт арга хэмжээ” төслийг амжилттай хэрэгжүүлж байна

Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас “Зудын эрт арга хэмжээ” төслийг амжилттай хэрэгжүүлж байна

Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас нь Английн Старт Нетвөрк (Start Network) хүмүүнлэгийн тусламжийн сүлжээни

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн