fitness
  • 175 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-05

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын түвшинд компьютерын ухаан, СТЕМ боловсролын сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлж, хөгжүүлнэ гэж БШУЯ-наас мэдээлэв.

Үүний ач холбогдол, хэрэгцээ, шаардлагыг хүлээн зөвшөөрч, ирээдүйн Монгол иргэдэд олон улсад өрсөлдөхүйц компьютерын ухаан, СТЕМ боловсролын мэдлэг, чадвар эзэмшүүлэхээр төрийн, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллахаар боллоо.

Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, “Непко Кидс” ХХК, Монголын STEM Боловсролын Академи, Code.org, Scratch Foundation байгууллагуудын албан ёсны төлөөлөгч Кодеркаб ХХК, Японы Artec Co., Ltd-ийн Монгол дахь салбар дараах чиглэлүүдэд хамтран ажиллахаар САНАМЖ БИЧИГ байгуулж байна.

Үүнд:

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын компьютерын ухаан, СТЕМ боловсролын нэгдмэл агуулгатай сургалтын хөтөлбөр боловсруулах, турших, нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэхэд хамтран ажиллах;

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын компьютерын ухаан, СТЕМ боловсролын нэгдмэл агуулгатай сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэхэд багш нарын чадавхыг бэхжүүлэх, аргазүйн дэмжлэг үзүүлэхэд хамтран ажиллах;

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын компьютерын ухаан, СТЕМ боловсролын нэгдмэл агуулгатай сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэхэд цэцэрлэг, сургуулийг шаардлагатай сургалтын орчин, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангахад хамтран ажиллах;

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын компьютерын ухаан, СТЕМ боловсролын нэгдмэл агуулгатай сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, чанар, тогтвортой байдлыг хангах, тасралтгүй сайжруулахад хамтран ажиллах;

Дээрх чиглэлд олон улсын сайн туршлагыг судлах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хамтран ажиллах юм байна.

Бусад мэдээ

Сэлбэ дэд төв дэх гэр хорооллын хөрөнгийн үнэлгээ үргэлжилж байна

Сэлбэ дэд төв дэх гэр хорооллын хөрөнгийн үнэлгээ үргэлжилж байна

Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах хүрээнд Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хор

Азийн физикийн 23 дугаар олимпиад өндөрлөв

Азийн физикийн 23 дугаар олимпиад өндөрлөв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хаалтын ёслолд оролцож үг хэлэв.Тэрбээр

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.