fitness
  • 73 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 4 цагийн өмнө

Манай улс энэ оны эхний долоон сард импортоор 6480.8 сая ам.долларын бараа, түүхий эд хилээр оруулсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 69.6 сая ам.доллароор буюу 1.1 хувиар өссөн үзүүлэлт аж.


Үүнд нефтийн бүтээгдэхүүн, суудлын автомашин, ачааны автомашин, машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэлд хамаарах барааны импорт голлон нөлөөлжээ. Харин хүнсний бүтээгдэхүүнээс 73.1 сая ширхэг өндөг, 31.7 мянган тонн цагаан будаа, 84.2 мянган тонн хүнсний ногоо, автобензин 479.6 мянган тонн, 991.4 тонн дизель түлш, 14724 ширхэг автомашин тус тус имортолжээ.

 

Импортын 38.1 нь БНХАУ-д, 23.6 хувь нь ОХУ-д, 12.7 хувь нь Японд, 4.1 хувь нь АНУ-д, 4.3 хувь нь БНСУ-д, ХБНГУ-д 2.5 хувь нь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 85.4 хувийг эзэлж байна.

 



Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн