fitness
  • 280 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-12

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2023 оны буцаан олголтоор 68.6 тэрбум төгрөгийг ААН-үүдэд шилжүүлж эхэлж байна.

Эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор УИХ-аас 2019 онд баталсан Татварын багц хуулийн шинэчлэлээр татвар төлөгчдөд олон давуу талыг бий болгосны нэг нь татвар төлөгч аж ахуйн нэгжүүд ААНОАТ-ыг 1%-иар төлдөг болсон.

  • 300 хүртэлх сая төгрөгийн борлуулалтын орлоготой ААН шууд 1%-аар татвар төлнө
  • 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ААН 10%-аар татвараа төлөөд төлсөн татварынхаа 90%-ийг буцаан авдаг болсон.

Мөн алсын зайн хөнгөлөлт, тусгайлан дэмжих салбарт үйл ажиллагаа явуулсны хөнгөлөлт, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ажил олгосны хөнгөлөлт зэрэг бусад хөнгөлөлтүүдийг татвар төлөгчид эдэлж байна.

Буцаан олголт авах татвар төлөгчдийн тоо, буцаан авах дүн жил бүр өсөж байгаа нь татвар төлөгчдийн хуулийн мэдлэг сайжирч, татварын хууль тогтоомжийн мөрдөлт сайжирч байгааг харуулж байна.

зураг
 

 

Эх сурвалж: Татварын Ерөнхий Газар

Бусад мэдээ

Барааг дотоодод болон гадаадад боловсруулах гаалийн бүрдүүлэлтийн горимыг хэрэгжүүлэх тухай хурал болж байна

Барааг дотоодод болон гадаадад боловсруулах гаалийн бүрдүүлэлтийн горимыг хэрэгжүүлэх тухай хурал болж байна

Зүүн хойд Азийн болон Түмэн голын их сав газрын бүс нутгийн орнуудын хөдөө аж ахуй, эрчим хүч, байга

16 мянган төмөр замчны цалинг нэмж олгоно

16 мянган төмөр замчны цалинг нэмж олгоно

Өнгөрсөн зургадугаар сард "Орос-Монголын хамтарсан Улаанбаатар төмөр зам"-ыг байгуулах тухай хэлэлцэ

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн