fitness
  • 120 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-22

Радио телевизийн дэргэдэх цахилгаан хөгжмийн хамтлагаас эхтэй “Баянмонгол” чуулга Монголд алс холын жазз хөгжмийг үрслүүлж, суулгаснаас хойш хэдийн 55 дахь жилтэйгээ золгосон байна.

АНУ-аас гаралтай жазз /дагшаа/ хөгжмийн мэргэжлийн хийгээд арилжааны тоо томшгүй олон зохиол бүтээлүүдээс бүрдсэн арвин тансаг сан хөмрөгийг тэд буй болгожээ.

Жил бүрийн 4 дүгээр сарын 30-нд тохиодог Дэлхийн жазз хөгжмийн өдрийг дэлхий даяар тархсан жазз хөгжмийн шүтэн бишрэгчид болон уран бүтээлчид тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Энэхүү өдрийг угтан Баянмонгол чуулга Симфони найрал хөгжимтэй хамтран АНУ-ын нэрт хөгжмийн зохиолч Жорж Гершвиний зохиол бүтээлүүдээс бүрдсэн “An American in UB” тоглолтоо 2024 оны 4 дүгээр сарын 26, 27-ны өдөр Улсын Филармонийн тайзнаа толилуулах гэж байна.

Төрийн Соёрхолт “Баянмонгол” чуулга, Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач С.Саруул-Од. 

Тоглолтод дуучин Наагий, Ариу, Jojo, Энжи, Уртнасан нар оролцоно.

Хөтлөгч, тайлбарлагч: Н.Ганбат /Gambino/

Тоглолт Улсын Филармонийн концертын танхимд 2024 оны дөрөвдүгээр сарын 26, 27-нд 19:00 цагаас болно. 

Тасалбарыг: www.ticket.mn/event болон Улсын Филармонийн кассаас

Дэлгэрэнгүйг: 8800304170118012 утсаар авна уу. 

зураг

Бусад мэдээ

Нүүрсний хэрэгт холбогдсон этгээдүүд нийт 13 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН хахууль авсан байж болзошгүй

Нүүрсний хэрэгт холбогдсон этгээдүүд нийт 13 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН хахууль авсан байж болзошгүй

Нийслэлийн прокурор өнөөдөр хэвлэлийн хурал хийж, дараах мэдээллийг өглөө:Нүүрс олборлох, худалдах,

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнөд хил дээр ажиллаж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнөд хил дээр ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх улсын дархан хилийг э

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн