fitness
  • 396 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-05

2021 оноос хойш Булган, Дундговь, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Хөвсгөл, Завхан, Орхон, Сэлэнгэ зэрэг аймгийн нутаг дэвсгэрт 60 гаруй удаагийн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, иргэдэд 1 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан бүлэг этгээдүүдийг илрүүлжээ.

Тодруулбал, Өмнө нь хулгайлах болон дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгэл эдэлж байсан У гэгч нь Д, Б, М, С нартай бүлэглэн хөдөө орон нутагт барилгын ажил хийх, аялал зугаалгаар явж байна гэх нэрийдлээр бусдыг хуурч мэхлэн, айлуудыг судалж алт, мөнгө болон үнэт эдлэлүүдийг хулгайлж байжээ. Тэд хулгайлсан эд зүйлсээ ченжүүдэд борлуулж байсныг тогтоожээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тэднийг гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан тээврийн хэрэгслүүдээс 17 сая төгрөг, 10 ширхэг мөнгөн аяга, 45 ширхэг хөөрөг, 11 ширхэг хөөрөгний шүрэн толгой, 15 ширхэг хөөрөгний даалин, металл хайгч, мөнгөн хэт хутга зэрэг эд зүйлсийг хураажээ.

Дээрх этгээдүүд нь хууль бус үйлдэл, хулгайлсан эд хөрөнгөө нуун далдлах, гэмт хэргийн улмаас олсон орлогоо хууль ёсны харагдуулах зорилгоор Улаанбаатар хотод паб, караоке түрээсэлж мөнгө угаах замаар СХД-ийн нутаг дэвсгэрт амины орон сууц барьсан, тээврийн хэрэгсэл худалдан авсан, гэр бүлийн гишүүдийг гадаад улс руу явуулахаар виз мэдүүлсэн болохыг нь тогтоосон бөгөөд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна хэмээн Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Бусад мэдээ

Нэр бүхий банкны ажилтан хуурамч гүйлгээгээр ₮360 саяыг завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

Нэр бүхий банкны ажилтан хуурамч гүйлгээгээр ₮360 саяыг завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

Хуурамч гүйлгээгээр нэр бүхий банкнаас 360 сая төгрөг завшсан байж болзошгүй хэрэг гарчээ.Тодруулбал

"Боомтын сэргэлт” үндэсний форум 2024” өгөөжтэй, өндөр ач холбогдолтой болж өндөрлөв

"Боомтын сэргэлт” үндэсний форум 2024” өгөөжтэй, өндөр ач холбогдолтой болж өндөрлөв

БООМТЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ 5Э СТРАТЕГИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭБоомтын сэргэлт үндэсний анхдугаар форумыг

Ариунзул С.
Ариунзул С.