fitness
  • 235 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-01

Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг 2024 оны тавдугаар сарын 06-ны өдрийн 22:00 цагаас 09-ний  06:00 цагийн хооронд хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийнэ.

Энэ ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальтбетон хучилтын ажил хийх юм.

Мөн хэвтээ тэмдэг тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулах, явган хүний замын гарцын ажил хийнэ гэж Нийслэлийн замын хөгжлийн газраас мэдээлэв. 

Бусад мэдээ

Хэнтий,  Дорнод аймгийн нутгаар гарсан түймэрт 11,300 га талбай шатжээ

Хэнтий, Дорнод аймгийн нутгаар гарсан түймэрт 11,300 га талбай шатжээ

Хэнтий аймгийн Баян-Овоо, Дорнод аймгийн Матад суманд өчигдөр гарсан түймэрт урьдчилсан байдлаар хээ

Гэрэлтүүлэггүй 102 сургуулийн орчимд лед гэрлэн гарц суурилуулна

Гэрэлтүүлэггүй 102 сургуулийн орчимд лед гэрлэн гарц суурилуулна

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль орчмын явган хүний гарцад замын хөдөлгөөний дүрэмд заасан тэ

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн