fitness
  • 384 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-10

Франц улсад 80-аас дээш автомашины багтаамжтай зогсоолууд нарны эрчим хүчний хавтангаар хучигдсан байх шаардлага хэрэгжиж эхлэхээр болжээ.

Ерөнхийлөгч Эммануэл Макроны санаачилсан сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан хуулийн төслийг энэ долоо хоногт Францын сенат хэлэлцэж, баталсан байна.

Хуулийн дагуу 80-400 багтаамжтай зогсоолын эзэд таван жилийн дотор, 400-аас дээш багтаамжтай зогсоолын эзэд гурван жилийн дотор ийм арга хэмжээ авах үүрэгтэй болжээ.

Ингэхдээ зогсоолын талбайн талаас дээш хувийг нарны эрчим хүч үйлдвэрлэгч хавтангуудаар хучих юм.

Үүний үр дүнд 11 гигаватт хүртэл хэмжээтэй эрчим хүч үйлдвэрлэх боломжтой гэж Францын эрх баригчид тооцоолжээ.

Тус улс бас авто зам, төмөр зам, фермийн газар зэрэг талбайнуудыг нарны эрчим хүч үйлдвэрлэгч болгох арга замуудыг судалж байгаа гэнэ.

Нарны эрчим хүчний хавтангуудын сүүдэрт автомашин байрлуулах шийдэл бол Франц улсын хувьд шинэ зүйл биш юм байна. Британийн сэргээгдэх эрчим хүчний аварга компаниудын нэг Renewable Infrastructure Group саяхан Корсика арлын Борго хотод ийм шийдэлтэй томоохон авто зогсоол байгуулахад хөрөнгө оруулж байжээ.

Украины дайнаас үүдэлтэй эрчим хүчний хомсдол Европын орнуудыг сэргээгдэх эрчим хүчний салбарт анхаарал хандуулахад хүргэж байгаа.

Саяхан Францын засгийн газар айл өрхүүд, бизнесийн байгууллагуудыг эрчим хүчний үнэ тарифын өсөлтөөс хамгаалахад 45 тэрбум евро зарцуулах шийдвэр гаргасан юм. Мөн цөмийн эрчим хүчний салбараа сэргээн хөгжүүлэх төлөвлөгөөтэй байна.

 

Эх сурвалж: The Guardian

Бусад мэдээ

Амгалангийн дулааны станцын өргөтгөлийн 116 МВт-ын шинэ зуухыг ирэх сард ашиглаж эхэлнэ гэв

Амгалангийн дулааны станцын өргөтгөлийн 116 МВт-ын шинэ зуухыг ирэх сард ашиглаж эхэлнэ гэв

Эрчим хүчний яамнаас мэдээлснээр Улаанбаатар хотын зүүн бүсийг дулааны эрчим хүчээр хангадаг Амгалан

Цас цэвэрлэгээнд зам талбайн 579 үйлчлэгч 94 техник хэрэгсэлтэй ажилласан байна

Цас цэвэрлэгээнд зам талбайн 579 үйлчлэгч 94 техник хэрэгсэлтэй ажилласан байна

Улаанбаатар хотод арваннэгдүгээр сарын 18-ны 12:00 цагаас орж эхэлсэн цасны улмаас хүндрэлтэй нөхцөл

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн