fitness
  • 495 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-09

БНСУ-аас Монгол Улсад суух шинэ Элчин сайдаар Ким Жон Гү томилогдон иржээ. 

Түүний Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг Гадаад Харилцааны яам энэ сарын 6-нд хүлээн авсан байна. 

Энэ үеэр талууд “Монгол, Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төв”-ийн анхны хуралдааныг ойрын үед зохион байгуулах, Монгол Улс, БНСУ-ын “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)”-ийн яриа хэлэлцээг эхлүүлэх болон иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлд бодит үр дүн гаргахын төлөө зорьж ажиллахаар ярилцсан байна.

зураг
 
ГХЯ

Элчин сайд Ким Жон Гү түүх, соёлын өргөн харилцаатай Монгол Улсад ажиллахаар томилогдсондоо баяртай байгаагаа илэрхийлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд бэхжүүлж, нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа хэлжээ.

Шинээр томилогдсон Элчин сайд Ким Жун Гүн 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нд Монгол Улсад хүрэлцэн ирсэн аж.

Бусад мэдээ

“Атар” талхны үйлдвэрийн ҮНЭ 300 төгрөгөөр нэмэгдлээ

“Атар” талхны үйлдвэрийн ҮНЭ 300 төгрөгөөр нэмэгдлээ

“Атар” талхны үйлдвэрийн үнэ 300 төгрөгөөр нэмэгджээ. Атар талхыг “Талх чихэр”, “Атар өргөө” компан

Эрдэнэсант сумын эрүүл мэндийн төвд “УАЗ Фургон” автомашин өглөө

Эрдэнэсант сумын эрүүл мэндийн төвд “УАЗ Фургон” автомашин өглөө

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын шийдвэрийн дагуу Төв аймгийн Эрдэнэсант сумын эрүүл мэндийн т

Ариунзул С.
Ариунзул С.