fitness
  • 76 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 23 цагийн өмнө

"Огцрох Амархан” жагсаал энэ сарын 14-ний өдрөөс эхэлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг улс төрийн хариуцлага хүлээж огцрох анхны шаардлага дээр нэгдсэн жагсаал юм.

Тэгвэл тус жагсаалын зохион байгуулагчдын зүгээс буюу "Огцрох амархан" хаягтай нийгмийн сүлжээнээс, "УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "огцрох амархан" жагсаалын төлөөллийг хүлээн авч уулзана" гэсэн мэдээллийг нийтэлжээ. 

Тодруулбал, "Энэ хугацаанд Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ жагсаалын анхны шаардлагыг үл ойшоож, хариуцлагыг өөрөөс булзааруулж, мөн өргөн барьсан итгэл хүлээлгэх тогтоолын төсөл нь Монгол Улсын Үндсэн Хуулийг улс төрийн арга хэрэгсэл болгож ашигласан байгаа зэргийг эрс эсэргүүцэж жагсагчдын зүгээс УИХ-ын Дарга Д.Амарбаясгалантай тодорхой асуудлын хүрээнд 24 цагийн дотор уулзах шаардлагыг хүргүүлсэн билээ.

Ийнхүү УИХ-ын Дарга Д.Амарбаясгалан жагсагчдын төлөөллийг хүлээн авч уулзах болсноо зохион байгуулагчдад мэдэгдэв. Тэрээр "Залуусыг шаардлагыг сонсож, санаа бодлыг нь хүндэтгэх нь зүйтэй" гэсэн байр суурийг илэрхийллээ.

УИХ-ын Дарга Д.Амарбаясгалантай хийх уулзалт дараах томьёоллын хүрээнд өрнөнө. 

  1. Улсын Их Хурал нь Засгийн газарт хяналт тавих бүрэн эрхтэй институт болохын хувьд хяналтын механизмаа ажиллуулах
  2. Иргэдийн дунд уур бухимдал үүсгээд буй асуудал нь хамтарсан Засгийн газрын асуудал бус Л.Оюун-Эрдэнэ хэмээх албан тушаалтны өөрийн хариуцлага хүлээх асуудал тул үүнийг засаглалын институт хоорондын асуудал болгож өргөжүүлэлгүй, тус албан тушаалтны өөрийнх нь хариуцлагын хүрээнд шалгах, хариуцлага тооцох
  3. УИХ-д Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл боловсруулахдаа хамтарсан Засгийн газарт холбогдуулан томьёолсон нь асуудлыг Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнээс булзааруулсан шинжтэй байгааг анхаарч УИХ-ын дарга албан ёсны байр сууриа иргэдэд нээлттэй илэрхийлнэ" гэжээ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн