fitness
  • 97 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 17 цагийн өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулахад орон нутгийн боломжийг нэмэгдүүлэх нь” буюу “ЭККО-ФАРМ” төслийн Канад талын захирал хатагтай Дебра Расмуссен тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав.

Төлөөлөгчид уулзалтын үеэр тус төслийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлын явц, цаашдын зорилт, хамтын ажиллагааны талаар товч танилцуулав.

Тус төслийг 2024-2029 онд хэрэгжүүлэх бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, тогтвортой хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, мөн орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжихэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг багтааж байна. Тухайлбал, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар аймаг, Сэлэнгэ аймгийн Хушаат, Төв аймгийн Борнуур, Булган аймгийн Хутаг-Өндөр, Хөвсгөл аймгийн Их-Уул сумдад бэлчээрийн зүй зохистой менежмент, мал аж ахуйн зөв зохистой ашиглалт, биологийн олон янз байдлыг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангах, тал нутгийн экосистемийг хадгалах, бэлчээрийн доройтлыг бууруулах чиглэлээр тодорхой үйл ажиллагааг хэрэгжүүлж буйг онцлов.

Мөн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох хөдөө аж ахуйн инновацын тогтолцооны загварыг хөгжүүлж, орон нутагт нутагшуулан хэрэгжүүлэх чиглэлд онцгойлон анхаарч буй аж. 




Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн