Хөвсгөл аймгийн Тариалан суманд алга болсон хүүгийн цогцос олдсон гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Тодруулбал хүүгийн цогцос төөрсөн газраас 3-4 км-ын зайд байсан гэв. Одоогоор хэргийн газрын үзлэг, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэх газарт бага насны хүүхэд сураггүй болсон тухай дуудлага энэ сарын 17-ны өдөр бүртгэгдсэн бөгөөд ес дэх хоногтоо эрэн хайж байв.