fitness
  • 88 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2025-10-07

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч нь Шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-т заасан дараах шаардлагыг хангасан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаагүй Монгол Улсын иргэн байна:

1.хууль зүйн өндөр мэргэшилтэй;

2.эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан;

3.төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй;

4.сүүлийн таван жил шүүгчээр ажиллаагүй;

5.сүүлийн таван жил улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй;

6.эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд тавих шаардлага хангасан иргэдээс дараах баримт бичгийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд ажлын цагаар биечлэн, эсхүл шуудангийн илгээмжээр, түүнчлэн цахим шуудангаар /PDF болон Word форматаар тус тус/ хүлээн авна:

1.нэр дэвших тухай хүсэлт, түүний хавсралт /“Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын хоёрдугаар хавсралтаар баталсан загварын дагуу бичиж гарын үсэг зурсан байх/;

2.төрийн албан хаагчийн анкет /гарын үсэг зурсан байх/;

3.иргэний үнэмлэхийн хуулбар;

4.нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг;

5.эрх зүйн бакалаврын, эсхүл түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар;

6.хууль зүйн өндөр мэргэшилтэй гэдгийг нотлон харуулсан үйл ажиллагааны талаарх баримт;  

7.эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласныг нотлох баримт;

8.хүсэлт гаргагчийн талаарх тодорхойлолт;

9.Шүүхийн тухай хуулийн 76.3-т заасан шаардлагыг хангасныг нотлох бусад баримт.

“Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын хоёрдугаар хавсралтаар баталсан “Нэр дэвших тухай хүсэлт”-ийн загварыг Word файлаар татаж авна уу.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам” түүний хавсралтуудын /линк байна/ линкээр унших боломжтой.

Холбоо барих:

  • Лавлах утасны дугаар /ажлын цагаар/: 51-262727
  • Баримт бичиг цаасаар хүлээн авах хаяг: Төрийн ордон, Хууль зүйн байнгын хороо, 276 тоот өрөө
  • Баримт бичиг файлаар хүлээн авах цахим шуудангийн хаяг: bayarsaikhanb@parliament.mn

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн