fitness
  • 63 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан болохыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Төрийн ордонд өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ мэдэгдэв.


УИХ-ын чуулганы энэ сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцэн, олонхоороо дэмжсэн юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-ын гишүүдийн нийт олонх буюу 71 гишүүн дэмжсэн тул “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” УИХ-ын тогтоолыг баталсан юм.


Ерөнхийлөгч хоригтоо “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхдээ санал хураалтын томьёоллыг буруу хэрэглэсэн. Түүнчлэн хуралдааны ирцийг энэ сарын 16-ны буюу пүрэв гаргийн өдрийн ирцээр авч үзсэн. УИХ-ын чуулганы баасан гаргийн нэгдсэн хуралдааныг хуралдуулахдаа ирцийг шинээр бүрдүүлэх ёстой байсан" хэмээн дурджээ.


Дээрх үйлдэл нь Үндсэн хуулийг зөрчиж, хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан хэмээн үзэж, дээрх хоригийг тавьсан аж. Тиймээс уг хоригийг холбогдох хуулийн дагуу авч хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, хоригт тусгасан гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр мэдэгдлээ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн