fitness
  • 53 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 4 цагийн өмнө

Монгол Улс, БНХАУ болон ОХУ-ын Зам, тээврийн яам “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах асуудлаар уулзжээ.

Гурван талын Хамтарсан хорооны тавдугаар хурлыг цахимаар хийж, авто тээврийн салбарт илүү өргөн хүрээтэй, уялдаа холбоотой хамтран ажиллах тухай асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцсэн аж.

Хурлаар талууд 2026 онд ашиглах зөвшөөрлийн бичгийн тоог өмнөх жилүүдэд солилцсон тоотой адил тал тус бүр 200 ширхэг байхаар тохиролцлоо.

Түүнчлэн хэлэлцээрт Бүгд Найрамдах Киргиз Улсыг нэгтгэн оруулах тухай нэмэлт Протокол байгуулах асуудлыг хэлэлцэж, зорчигч тээврийн зохицуулалтын талаар санал солилцсон байна.

Тухайлбал, Хятадын талаас аялал жуулчлалыг дэмжих зорилгоор БНХАУ-ын Далянь – Эрээн – Замын-Үүд – Алтанбулаг – Хиагт – Эрхүү чиглэлийн зорчигчийн тогтмол бус тээврийн маршрутыг нээх саналыг дахин гаргаж, зорчигч тээврийн маршрутыг тохирохтой холбоотойгоор хэлэлцээрт нэмэлт оруулах тухай протоколын төслийг танилцуулжээ.\

Эх сурвалж: Зам тээврийн яам

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн