fitness
  • 54 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

“Pro” театр “Сүүлчийн бороо” жүжгээ дахин тайзнаа 11 нэгдүгээр сарын 13-наас  эхлэн толилуулна. 


Тус уран бүтээлийг Оросын зохиолч Александр Вампиловын “Нугасны ан” жүжгийн зохиолоос сэдэвлэж, “Pro” театрын уран бүтээлчид мета драмын хэлбэрээр шинэчилж найруулсан юм.


Жүжигт найз нөхдийн харилцаа, хайр сэтгэл, хувь хүний дотоод зөрчил, амьдралын үнэ цэнийг харуулах аж. “Pro” театрын уран бүтээлчид өмнө нь Францын алдарт зохиолчдын бүтээлээс сэдэвлэсэн хэд хэдэн жүжгийг үзэгчдэд хүргэсэн. Тухайлбал, Виктор Хюгогийн “Инээмтгийн хүн” романаас сэдэвлэсэн ижил нэрт визуал драм, Эрнст Теодор Амадей Гофманы “Цөмөөхэй ба хулганын хаан” үлгэрээс сэдэвлэсэн хүүхдийн жүжиг, мөн Александр Дюмагийн “Шадар гурван цэрэг” романаас сэдэвлэсэн физикл драмын жүжгийг толилуулжээ.


Тус театрыг ОХУ-ын Санкт-Петербургийн Театр урлагийн академийг төгссөн нэг ангийн найзууд байгуулсан байна. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн