“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оноос эхлэн ISO 30400 – Хүний нөөцийн менежментийн багц стандартыг үе шаттайгаар хэрэгжүүлэн, хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Өнөөдөр Франц Улсын Афнор группийн албан ёсны эрхтэй “Монсертф” ХХК-иас анхдагч баталгаажуулалтын I шатны аудитын нээлтийн хурал зохион байгууллаа. Хуралд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд болон холбогдох нэгжийн ажилтнууд оролцож, стандартын хэрэгжилтийн хүрээнд хийж буй ажлуудаа танилцууллаа.
Стандарт нэвтрүүлэлтийн хүрээнд:
• Дотоод журам, баримт бичгийг олон улсын шаардлагад нийцүүлэн шинэчлэх
• Ажилтнуудын нийгмийн баталгааны хөтөлбөрүүдийг сайжруулах
• Хүний нөөцийн дата судалгааг оновчтой болгох
• Сонгон шалгаруулалтыг ил тод, шударга явуулах
• Цалин хөлс, урамшууллын менежментийг сайжруулах
• Сургалт, хөгжлийн хөтөлбөрүүдийг шинэ шатанд гаргах зэрэг олон ажлыг хэрэгжүүлж байна.
Мөн энэ үеэр хүний нөөцийн дотоод аудитор бэлтгэх хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн Т.Ням-Осор, С.Гантулга, А.Амарбуян нарт гэрчилгээг гардууллаа.