Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байна.Төслийн барилгын ажил 18 хувьд хүрчээ.
Төслийн талбайд гадаад дотоодын 230 гаруй хүн ажиллаж байна. Усан цахилгаан станцын барилга угсралтын ид үед 800–1000 хүн түр, ашиглалтад орсны дараа 60–80 хүн байнгын ажлын байраар хангагдана гэж ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлэв.
Монгол Улсын баруун бүсийн эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах, тус бүс нутгийн өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэгцээг дотоодын эх үүсвэрээс хангах зорилгоор Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт Ховд гол дээр усан цахилгаан станц барьж байна.
Станцын ТЭЗҮ-ийг 2015 онд багтаан шинэчлэн боловсруулахад шаардагдах хөрөнгийг 2015 оны төсвийн тухай хуулиар шийджээ.
Мөн 2016 оны хоёрдугаар улиралд багтаан усан цахилгаан станц барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнээс хойш арван жил өнгөрсөн ч станц ашиглалтад ороогүй байна.