fitness
  • 75 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 13 цагийн өмнө

Нийслэлд өчигдөр орсон цастай холбогдуулан авто болон явган замд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж давс, бодис цацаж байна.

Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 06:00 цагийн байдлаар зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 8 байгууллагын 285 ажилтан 40 машин,механизм, 48 гар төхөөрөмжтэйгөөр ажиллаж байна.                                                               

Хариуцсан авто зам болон явган зам дээр халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж, 7 тонн давс, 96 тонн бодис цацаад байна. Дүүргийн хэмжээнд 513 тонн давс, 500 тонн бодисын үлдэгдэлтэй байна.

Мөн Баянгол дүүргийн хэмжээнд 06:00 цагийн байдлаар нийтийн эзэмшлийн 62 гудамж, 846.420 ам метр зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 8 байгууллагын 81 ажилтан цэвэрлэж байна. Хариуцсан авто зам болон явган зам дээр халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэн 11 тонн бодис, 20 тонн давс цацжээ.                                                         

Дүүргийн хэмжээнд 398.5 тонн бодис, 625 тонн давсны нөөцтэй байна. Нийт 29 рейсээр 121.8 тонн цэвэрлэж тээвэрлэв.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн