fitness
  • 132 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 13 цагийн өмнө

Томуу томуу төст өвчний үед хариу арга хэмжээ авах Тохиолдлын удирдлагын баг өнөөдөр /2025.11.23/ шуурхай хуралджээ.  

Улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээгээр нийслэл хот болон Архангай, Баян-Өлгий, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймаг “алаг цоог дэгдэлт”-ийн түвшинд, 13 аймагт “Идэвхжил”-ийн түвшинд, хоёр аймагт “улирал хооронд”-ын түвшинд байна. 

47-р долоо хоногт томуу, томуу төст өвчний үүсгэгчийн 60.5 хувийг A(H3N2) эзэлж буй бөгөөд А(H3N2) вирусийн бүрэн геномийн дараалал тогтоох шинжилгээгээр subclade K дэд хэв шинж тодорхойлогдож байгаа нь хүүхдэд илүү өвчлөл үүсгэх эрсдэлтэй байна.

Томуу томуу төст өвчний дэгдэлтийн оргил үе нь 51 дэх долоо хоног буюу сурагчдын амралт эхэлсэн хойно байх бөгөөд хүндрэл ихтэй өвчлөл хэт тархах буюу их нэрвэгдэх эрсдэлтэй байгаа тул тархалтыг бууруулан намжаахын тулд сурагчдын өвлийн амралтыг хоёр долоо хоногийн өмнө байхаар тохируулах саналтай байна.

  • Бага анги- 2025 оны 12-р сарын 15-наас 2026 оны 1-р сарын 23
  • Дунд анги- 2025 оны 12-р сарын 22-ноос 2026 оны 1-р сарын 23  
  • Ахлах анги-2025 оны 12-р сарын 22-ноос 2026 оны 1-р сарын 16-ныг дуустал амарна. 

2017/2018-2024/2025 оны ТТӨ-ний хөдлөл зүйгээр ЕБС-ийн өвлийн амралтын хугацаатай харьцуулж, амралтын хугацааг хоёр долоо хоног урагшуулахад өвчний тохиолдол хоёр дахин буурч, тархалтын хурд саарсан үзүүлэлттэй байсан байна. 

Дээрх нөхцөл байдалд үндэслэн ЭМЯ-наас өнөөдөр Боловролын яаманд бага ангийн сурагчдын өвлийн амралтыг 14 хоногоор наашлуулах саналыг хүргүүлээд байна. 

Сургууль, цэцэрлэгт хөл хорио тогтоох тухай өнөөдөр хэлэлцээгүй бөгөөд цахим сургалтын хэлбэр болон амралтыг урагшлуулах тухай Боловсролын яам бусад нөлөөллөө тооцоолон шийдвэр гаргана гэж ЭМЯ-наас мэдээлэв. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн