fitness
  • 10 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 46 минутын өмнө

Итали Монголын бизнес форум эхэллээ. Форумыг нээж үг хэлсэн оролцогчид хоёр талын эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдлыг онцлов.

Итали Улсын Гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагааны яамны Хөтөлбөр, сурталчилгаа хариуцсан газрын захирал Мауро Баттокки форум нь талуудын бизнесийн харилцааг бэхжүүлэх чухал платформ болохыг тэмдэглэж, МУ-ын Гадаад харилцааны яамны Олон улсын худалдаа, эдийн засгийн газрын захирал Г.Өлзийсайхан хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын боломжийг өргөжүүлэхэд форумын ач холбогдлыг онцоллоо.

Мөн Confindustria-ийн Дэд ерөнхийлөгч Барбара Чиммино, Итали компанийн туршлага, инновацийг Монголын бизнесийн салбарт нэвтрүүлэх боломжийг дурдав. Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн Танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул энэхүү форум нь Монголын бизнесийн салбарын тэргүүлэх компаниудыг гадаад зах зээлтэй холбох, хамтын ажиллагааг бэхжүүлэх платформ болж байгааг тэмдэглэлээ. 

Форум текстиль, хувцас, арьс шир, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл болон бусад тэргүүлэх салбарын салбар хуралдаануудаар үргэлжлэх юм.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн