Улиран одож буй 2025 оны гуравдугаар сарын 1-ны өдөр “Чингис хаан” үндэсний музейд Их хааны өргөөг байгуулж, хааны алтан хөшөө, Шүтээн их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээн залсан билээ. 2025 оноос монгол түмний бахархал, Их эзэн богд Чингис хааны өргөөнд төрийн өндөрлөгүүд төрийн золголт хийж байх уламжлалыг тогтоосон юм.
Энэхүү хөшөө нь долоон метр өндөр, алтан бүрмэл юм. Их эзэн хаан Их Монгол Улсаа байгуулж, өргөөнийхөө хойморт заларч буй залуу үеийг нь дүрслэн харуулсан нь онцлог.
Монгол эрдэмтдийн уран бүтээл бөгөөд соёлын салбарын сүүлийн 30 жилийн хамгийн том бүтээн байгуулалт болсон гэж хэлж болно.
“Чингис хаан” үндэсний музей монгол төрийн 2 мянган жилийн түүх, өнөөгийн ертөнцөд нүүдэлчдийн иргэншлийг харуулах хамгийн том, цогц музей юм.