fitness
  • 104 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

Монгол Улс эх орондоо Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен, Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин нарын хүндтэй зочдыг хүлээн авсан. 


Мөн Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Чех Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Бүгд Найрамдах Итали Улс, Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хэрэгжүүллээ. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулган, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Москва хотноо болсон Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баяр, БНХАУ-ын Тяньжин хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар тус тус оролцсон байна. 


Түүнчлэн Эсватинийн Хаант Улс, Барбадос Улс, Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улс, Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг 2025 оны долоодугаар сарын 4-нд баталснаар НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоох Монгол Улсын зорилт бүрэн биелсэн гэж үзэж байна. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн