fitness
  • 27 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 16 цагийн өмнө

2026 онд нийслэл хотын хоёр байршилд олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болоод буй.

Ногоон нуур орчмыг хоёр жилийн хугацаанд тохижуулах бөгөөд нийт төсөвт өртөг нь 16.5 тэрбум төгрөг, үүнээс энэ онд 5.5 тэрбумыг, Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулах ажлыг энэ онд гүйцэтгэхээр 4.8 тэрбум төгрөгийг зарцуулахаар баталсан байна.

Тодруулбал Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногоон нуур орчимд 5.4 га газарт чөлөөт цагаа өнгөрүүлэх, амрах, зугаалах аятай таатай орчин бүхий, хиймэл нууртай цэцэрлэгт хүрээлэн, Баянгол дүүргийн 16 дугаар хороо Гандангаас зүүн тийшээ 1.7 га талбайд газар чөлөөлж, ногоон байгууламж бүхий бүтээн байгуулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулахаар болжээ.

Энэ тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг: Ногоон нуурын тохижилтын ажлыг хийхдээ баруун талд буюу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 110 нэгж талбарт зогсоолын асуудлыг шийдэхийн тулд газар чөлөөлөлт хийнэ.

Гандангийн тохижилтыг төлөвлөхдөө Урт цагаантай холбогдох явган болон дугуйн замын гүүрэн байгууламжийг барина. Цаашдаа Гандангийн урд хэсгийн газар чөлөөлөлт, ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ. Улаанбаатар хот нэг хүнд ногдох ногоон байгууламжийн үзүүлэлтээрээ дэлхийн дунджаас доогуур байдаг. Тиймээс ногоон байгууламжийг нэмэгдүүлэх шаардлага бий.

Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр: Улаанбаатар хотын нэг иргэнд найман м.кв ногоон байгууламж ногдож байна. ДЭМБ-аас нэг хүнд ногдох ногоон байгууламжийг 35 м.кв байлгахыг зөвлөдөг. Энэ хүрээнд бид ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр ажиллаж, дүүргийн чанартай томоохон цэцэрлэгт хүрээлэнгүүдийг байгуулахаар төлөвлөж байна.

Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороо орчимд хүн амын нягтшил ихтэй. Энэ хэсэгт ногоон байгууламж, зогсоолыг шийдэх зайлшгүй шаардлага бий. Тухайн орчим намгархаг хөрстэй, экосистемд өндөр ач холбогдолтой хэсэг. Намгархаг хөрс нь агаар цэвэршүүлдэг учир энд барьсан ногоон байгууламж нь байгаль орчинд өндөр ач холбогдолтой. Тиймээс намгархаг хэсгийг зайлшгүй авч үлдэх хэрэгтэй.

Энд мөн олон нийтийн барилга байгууламжийг төлөвлөж байна. Эдгээр бүтээн байгуулалтыг хийхдээ иргэдийн саналыг нээлттэй хүлээн авч, саналыг тусган ажиллана.  

“Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Батырбек: Ногоон нуурын тохижилтын хүрээнд иргэдийн амрах, зугаалах ногоон байгууламжийг байгуулахаас гадна бизнес эрхлэгчдийг дэмжих хүрээнд худалдаа үйлчилгээний төвүүдийг байгуулна. Ингэснээр ААН-үүдийн дэд бүтцийг шийдэж, дэмжиж өгөх, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтыг төсвөөс мөнгө гаргалгүй хийх зэрэг ач холбогдолтой хэмээв.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн