МАН-ын Бага хурал маргааш буюу 27-ны баасан гарагийн 10:00 цагт хуралдахаар товлогджээ.
Энэ удаагийн хурлаар тус намын 105 жилийн ойн хүрээнд зохион байгуулалт, бэлтгэл ажлын асуудлуудыг хэлэлцэх юм байна. Мөн МАН-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар, ЕНБД Я.Содбаатар нар илтгэл тавих аж.
МАН-ын Бага хурал 597 гишүүнтэй, 298 гишүүн хуралд оролцвол ирц бүрдсэнд тооцож гаргасан шийдвэрүүд нь хүчин төгөлдөр болох юм.