Лондон хотод 2026 оны гуравдугаар сарын 27-ны өдөр “Монгол тэмээний өдөрлөг” үзэсгэлэн болно.
Тус үзэсгэлэнгээр Монголын байгалийн өвөрмөц онцлог, говийн бүсийн аялал жуулчлал, хөдөө аж ахуйн үндэсний брэнд бүтээгдэхүүн болох ноос, ноолуур, ноосон нэхмэл, гар урлал болон бусад бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд сурталчлан таниулах зорилготой юм.
Энэ хүрээнд гадаад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, экспортын гэрээ байгуулах, гадаад худалдан авагч, байгууллагуудтай шууд холбогдох, үндэсний брэндийн үнэ цэнийг өсгөж, олон улсад танигдах боломж бүрдэх аж. Мөн компаниуд хоорондын хэлэлцээр, B2B уулзалтууд зохион байгуулагдана.
Хөтөлбөрийн хүрээнд:
Арга хэмжээ 43 Lancaster Gate хаягт зохион байгуулагдана.
Оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, иргэд дараах цахим хаягаар бүртгүүлэх боломжтой аж.
Эх сурвалж: ХХААХҮЯ