fitness
  • 47 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 3 цагийн өмнө

Хаврын шар усны үерээс анхааруулах мэдээ:
03-р сарын 09-нөөс 11-нд ихэнх нутгаар дулаарах тул цас ихтэй аймгууд, ялангуяа Баян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар шар усны үерийн аюул маш их эрсдэлтэй байгааг онцгойлон анхааруулж байна.

2026 оны 03-р сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар орохгүй. 

Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.  

Тэс голын хөндийгөөр -12...-17 градус, Увс нуур болон Дархадын хотгороор -7...-12 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Ерөө, Хараа, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9...+14 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан байна.  

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. +3...+5 градус дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр.. 0  градус орчим байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй.  Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 

 +1 ...+3 градус дулаан байна. 

05 цагт Улаанбаатар: -8 градус хүйтэн, харьцангуй чийг 56 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Эх сурвалж: ЦУОШГ, Урьдчилан мэдээлэх хэлтэс

Та ойрын өдрүүдийн цаг агаарын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн