fitness
  • 72 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн хүрээнд өнөөдрийн байдлаар 12 виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Эдгээр байгууллага нь хууль, журмын дагуу виртуал хөрөнгийн арилжаа болон peer-to-peer (P2P) үйлчилгээг санал болгодог ч иргэдийн дунд гадаадын платформ ашиглаж хяналт, зохицуулалтгүй P2P арилжаа буюу дундын зуучлагч, хяналтгүйгээр хэрэглэгч хооронд шууд арилжаа хийх хандлага нэмэгдэж байна. 

Тухайлбал дэлхийн томоохон виртуал хөрөнгийн платформ болох Бинанс биржийн Монгол төгрөгөөр (MNT) хийгдэж буй P2P арилжааны хэмжээ сүүлийн жилүүдэд эрчимтэй өссөнтэй холбоотойгоор бүртгэл, зөвшөөрөлгүй этгээдүүд тогтмол зар байршуулж бусдын өмнөөс их хэмжээний гүйлгээ хийх, сэжигтэй мөнгөн урсгал дамжуулах зэрэг эрсдэл үүсээд байна. 

Мөнгө угаах, санхүүгийн залилан, луйврын шинжтэй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, харилцагчийг таньж мэдэх шаардлагыг хангах хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос холбогдох шаардлага, хүсэлтийг удаа дараа хүргүүлжээ.

Үүний дагуу Бинанс P2P платформ 2026 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол төгрөгөөр (MNT) хувь хүн хооронд P2P арилжаа хийхийг хязгаарлах шийдвэр гаргажээ. Мөн энэ хугацаанаас эхлэн зөвхөн Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид тус платформын “Pro-Merchant” эрхээр дамжуулж өөрийн харилцагчдад P2P үйлчилгээ үзүүлэхээр болсон байна.

Иймд иргэд та бүхэн уг платформ дээр Монгол төгрөгөөр (MNT) P2P арилжаа хийхдээ зөвхөн бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр үйлчлүүлж, холбогдох баталгаажуулалт хийлгэсэн байх шаардлагатайг Санхүүгийн зохицуулах хорооноос анхаарууллаа.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн