fitness
  • 76 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг өнөөдөр буюу тавдугаар сарын 19-ний 12:00-20:00 цагийн хооронд зохион байгуулна.

Өргөтгөсөн худалдаагаар нэг килограмм нөөцийн үхрийн махыг 15,000, хониныхыг 13,000 төгрөгөөр худалдаалах юм.

Харин маргааш буюу Лхагва гарагаас сүлжээ дэлгүүрүүдээр, Пүрэв болон Баасан гарагаас гэрээт хүнсний дэлгүүрүүдээр нөөцийн махыг дээрх үнээр худалдаалж эхлэх аж.

Өргөтгөсөн худалдааны байршлууд:

  • Баянгол дүүрэгт “Байгаль эх” цогцолборт
  • Баянзүрх дүүрэгт Жуковын талбайд
  • Чингэлтэй дүүрэгт “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд
  • Хан-Уул дүүрэгт Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • Сонгинохайрхан дүүрэгт “Цамбагарав” худалдааны төвийн гадна талбайд
  • Сүхбаатар дүүрэгт “Хангай” хотхоны гадна талбай.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн