Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн (ЭМДҮЗ) 2026 оны долдугаар тогтоолын дагуу амбулаторийн үзлэг, өдөр болон хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, мөн иргэдийн хариуцан төлөх хамтын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоолоо.
Энэхүү шинэчлэлтээр даатгуулагч иргэдийн санхүүгийн ачааллыг бууруулах, эмчилгээний төрлүүдэд тодорхой зохицуулалт хийхэд чиглэсэн хэд хэдэн чухал өөрчлөлтүүд орсон байна. Шинэчилсэн тогтоолын дагуу хорт хавдрын туяа болон эмийн эмчилгээг иргэдэд төлбөргүй олгохоор тусгасан. Энэ нь хавдрын тусламж, үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцаж байгааг харуулж байна.
Өдрөөр үзүүлэх зарим төрлийн мэс заслын тусламж, үйлчилгээнд иргэдээс тогтоосон хэмжээний хамтын төлбөр авахаар тусгажээ. Үүнд:
Мэдрэлийн тогтолцооны өвчлөлийн үед эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд иргэний хариуцан төлөх хамтын төлбөрийг эмнэлгийн шатлал болон эмчилгээний төрлөөс шалтгаалан дараах байдлаар тогтоожээ.
Иргэд, даатгуулагчид дээрх тусламж, үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй жагсаалт болон бусад оношийн хамааралтай бүлгийн мэдээллийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан ёсны вэб сайт болон QR код уншуулан авах боломжтой.
