fitness
  • 72 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 5 цагийн өмнө

2026–2027 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас Төв аймгийн төвд математик, байгалийн ухааны чиглэлээр төрөлжсөн “Эрдэмт ирээдүй” ахлах сургууль үйл ажиллагаагаа эхлүүллээ. Тус сургууль нь 640 хүүхдийн суудалтай бөгөөд бага, дунд, ахлах боловсролыг нэг дор нэгтгэсэн цогцолбор юм. 

Улсын хэмжээнд энэ хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас шинээр 11 төрөлжсөн ахлах сургууль үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа юм.

Төрөлжсөн ахлах сургуулиуд олон улсын хөтөлбөртэй, их, дээд сургуулийн харьяа болон сонгон судлах хичээлээр төрөлжсөн гэсэн гурван үндсэн чиглэлтэй байна. Энэ нь сурагчид ахлах ангиасаа өөрийн сонирхол, авьяас, ирээдүйн мэргэжлийн чиглэлд нийцүүлэн хичээлээ сонгож, гүнзгийрүүлэн судлах боломж бүрдүүлэх зорилготой юм.


“Эрдэмт ирээдүй” сургууль математикийн болон байгалийн ухааны чиглэлээр сургалт явуулах бөгөөд сурагчид онолын мэдлэгээ лабораторийн туршилт, судалгаагаар бататгах боломжтой. Энэ хүрээнд хими, физик, байгалийн ухааны лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахаар ажиллаж байна.

Мөн 11, 12 дугаар ангийн сурагчдад зориулсан ухаалаг кабинет байгуулж, сургалтын орчныг шинэчилжээ.  Гадаадын сургуулийн 30 орчим сурагч тус сургуульд зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан байна.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн