Төв аймгийн сумдын сурагчдад англи хэл сурах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Филиппин улсын 13 багш орон нутагт ажиллаж байна. Тэд сургуулийн үндсэн багш нартай хамтран хичээл зааж, сурагчдын гадаад хэлний мэдлэг, ялангуяа англиар харилцах чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаа юм.
Үүний зэрэгцээ тус аймаг 400 орчим хүүхдийг зуны сургалтад хамруулж, Кембрижийн хөтөлбөрт суурилсан англи хэлний тэнхим байгуулжээ. Эдгээр ажлаар дамжуулан англи хэлний сургалтын чанарыг сайжруулж, сурагчдад хэлний мэдлэгээ ахиулах нэмэлт боломж бүрдүүлэхийг зорьж байна.
Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар