fitness
  • 48 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

Монгол Улс 2026 оны эхний 10 сард 142 мянган тонн улаанбуудай импортолсон нь өмнөх оны мөн үеэс 8.4 дахин өссөн үзүүлэлт болжээ. Харин улаанбуудайн гурилын импорт 21.7 мянган тонн болж, 13.8 хувиар буурсан байна.

2026 оны эхний 10 сард 122.7 мянган тонн хүнсний ногоо импортолсон нь өмнөх оны мөн үеэс 8 хувиар өссөн байна. Харин жимс, самрын импорт 69.5 мянган тонн болж, 33 хувиар нэмэгджээ.

Мөн тахиа, гахайн мах, өөхний импорт 45 мянган тонн болж, 28.4 хувиар өссөн бол элсэн чихрийн импорт 56.2 мянган тонн болж, 16.7 хувиар нэмэгдсэн байна.

Харин зарим бүтээгдэхүүний импорт буурчээ. Тухайлбал, цагаан будааны импорт 34.2 мянган тонн болж, 26.3 хувиар, ургамлын тосны импорт 19.2 мянган тонн болж, 5.8 хувиар тус тус буурсан байна.

Өндөгний импорт 82.4 сая ширхэг болж, өмнөх оны мөн үеэс 17.7 хувиар буурсан бол өтгөрүүлсэн болон хуурай сүүний импорт 4.7 мянган тонн болж, 0.7 хувиар өсжээ.

Харин 2024 оны мөн үетэй харьцуулахад улаанбуудайн импорт 86.6 хувиар, хүнсний ногоо 17.5 хувиар, жимс, самар 74 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: Монголын гааль 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн