fitness
  • 441 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-09

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 1 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 12.3 хувь, өмнөх сараас 1.2 хувиар өссөн дүнтэй гарсан талаар ҮСХ-ноос мэдээллээ. Үүнд:

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 14 хувь,
  • согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 8.7 хувь,
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 15.6 хувь,
  • орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад бүлгийн үнэ 14.6 хувь,
  • эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 12.2 хувь,
  • тээврийн бүлгийн үнэ 8.1 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.


Инфляцын түвшин 2022 оны 1 дүгээр сард 15.1 хувь гарч байсан бол 2023 оны 1 дүгээр сард 12.3 хувь болж, өмнөх оны мөн үеэс 2.8 нэгж хувиар буурчээ.


Инфляц оны эхний сард 12.3 нэгж хувь гарсны 5.8 (47.3 хувь) нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.



Бусад мэдээ

1,167,748 ширхэг хувьцаа арилжжээ

1,167,748 ширхэг хувьцаа арилжжээ

2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 385,895,198 төгрөгийн үн

Монгол улсын өр 793 сая ам.доллароор өсчээ

Монгол улсын өр 793 сая ам.доллароор өсчээ

Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны мэдээллээр Монгол Улсын нийт гадаад өр нэг жилийн дотор 792.9 с

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн