fitness
  • 396 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-09

 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ЗТХЯ-ны дэргэдэх салбар зөвлөлөөс санаачлан "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн зорчигчийн галт тэрэг, "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын орон нутгийн тээвэр, МИАТ ТӨХК-ийн нислэгээр үйлчлүүлэх тарифыг хөнгөлөхөөр боллоо. 


Тодруулбал, МИАТ ТӨХК хөгжлийн бэрхшээлтэй иргэд эмчилгээнд явах тохиолдолд 50-90 хувь, энгийнээр зорчиж буй тохиолдолд 50 хувь"Хүннү Эйр" компани 15 хувийн хөнгөлөлт эдлүүлнэ. Мөн "Улаанбаатар төмөр зам" ХНН хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход тасалбараас 60 хувь, түүнийг харгалзаж яваа хүнд 40 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр болжээ.


"Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ нь 21 аймаг, 116 орчим сумаас гадна олон улсын чиглэлд үйлчлэхдээ тэдгээр иргэд  жилд 1 удаа, нэг чиглэлд үнэ төлбөргүй зорчих шийдвэр гаргасан байна.


Нийгмийн хариуцлагын хүрээнд хоёрдугаар сарын 9-нөөс эхлэн хэрэгжүүлж буй шийдвэрийн талаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд танилцуулсан юм.



Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэд ТББ-ын тэргүүн Д.Баатаржав “ЗТХЯ өмнө нь тэргэнцэртэй иргэдэд зориулсан такси үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулийг тохижуулах, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан авто замын ухаалаг гарцыг ашиглалтад оруулсан зэрэг олон ажлыг хэрэгжүүлсэн. Өнөөдрийн энэ шийдвэр нь ч ялгаагүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд маш том дэмжлэг болж байгаа тул талархаж байна хэмээв.

 

Бусад мэдээ

Монгол Улс Азийн 14 улсаас 16.3 сая ам.доллароор 26.2 мянган тонн цагаан будаа импортолжээ

Монгол Улс Азийн 14 улсаас 16.3 сая ам.доллароор 26.2 мянган тонн цагаан будаа импортолжээ

I-VII сарын байдлаар Монгол Улс Азийн 14 улсаас 16.3 сая ам.доллароор 26.2 мянган тонн цагаан будаа

Шороон шуурганы улмаас автомашинд гэмтэл учирсан бол хохирлоо барагдуулж болно

Шороон шуурганы улмаас автомашинд гэмтэл учирсан бол хохирлоо барагдуулж болно

Шороон шуурга олон цагаар, хүчтэй шуурсны улмаас автомашины агаар шүүгчийг бөглөх зэрэг олон асуудлы

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн