fitness
  • 357 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-22

Улаанбаатар хотын утаа, түгжрэл нэмэгдэж, автобус хүрэлцэхээ больжээ. “Өглөө, оройд  ажил, хичээл тарах цагаар илүү ачаалдаг нийтийн тээвэр одоо өдрөөр ч олдохоо байлаа. Ядаж байхад амралтын өдрүүдэд автобусны тоогоо цөөлөх юм. Угаасаа байгаа нь хүрэлцэхгүй байхад бид автобусандаа багтах гэж үнэхээр “дайн” болж байна” гэж иргэд бухимдлаа илэрхийлж байна.

Улаанбаатар хотын одоогийн нөхцөл байдалд 1400 гаруй автобус шаардлагатай гэсэн тооцоо судалгаа гарсан. Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн салбарт 970 гаруй автобус үйлчилгээнд явж байна. Үүнээс 532 автобусны ашиглалтын хугацаа дууссан учир 400 гаруйг нэмж авах шаардлагатай. Нөхцөл байдлаас шалтгаалан нийт 900 гаруй автобусны парк шинэчлэлт хийх шаардлага үүссэн.

2024 он хүртэл 1400 автобустай болох, тойрох шинэчлэлт, худалдан авалт хийх үүрэг даалгавар Засгийн газраас нийслэлийн удирдлагуудад өгсөн. Энэ онд 600 гаруй автобусны парк шинэчлэлт хийхээр төлөвлөөд ажиллаж байна. Үүнээс одоогийн байдлаар хоёр давхар 10, 65 улаан автобус орж ирсэн, үйлчилгээнд явж байна. Арваннэгдүгээр сард дахин 200 гаруй автобус орж  ирнэ гэж Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар хэлж байсан.

Түүнээс арваннэгдүгээр сард оруулахаар төлөвлөж байсан 200 автобус хэзээ орж ирэх тухай дахин тодруулахад, “Хил, гаалийн асуудлаас шалтгаалан энэ сард орж ирж амжхааргүй болсон. Он дуусахаас өмнө арванхоёрдугаар сарын сүүлээр 200 гаруй автобус оруулж ирэхээр ажиллаж байна гэж ажил хариуцсан хүмүүс тайлбарласан” гэв. 

Бусад мэдээ

Нэг сургуульд 2500 сурагч хичээллүүлснээс төсөв хүрэлцэхгүй хүндрэл үүсжээ

Нэг сургуульд 2500 сурагч хичээллүүлснээс төсөв хүрэлцэхгүй хүндрэл үүсжээ

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдаж, Нийслэлийн Боловсролын газрын 2023 онд хэрэгжүүлэх

Алга болсон охиныг хүч нэмэгдүүлэн хайж байна гэж ЦЕГ мэдээллээ

Алга болсон охиныг хүч нэмэгдүүлэн хайж байна гэж ЦЕГ мэдээллээ

Цагдаагийн байгууллагаас Дорноговь аймагт 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр сураггүй алга болсон 1

Ариунзул С.
Ариунзул С.