fitness
  • 406 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-08


“Олон улсын сувилагчдын өдөр”-ийг угтан Эрүүл мэндийн яамнаас санаачлан хэрэгжүүлж буй “Бидний сувилагчид-Бидний ирээдүй” аянд Гэмтэл согог судлалын үндэсний төвийнхөн нэгдлээ. 

Аяны хүрээнд төвийн нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүддээ хүндэтгэл үзүүлэх талархлын үйл ажиллагааг эхлүүлж, ажил мэргэжлийн бахархлыг нь олон нийтэд таниулан сурталчлах ажлуудыг зохион байгуулж байна. 

Төвийн хэмжээнд сувилагч, туслах сувилагч, тусгай мэргэжилтэн зэрэг нийт 361 хүн ажиллаж буй бөгөөд гэмтэл согогийн чиглэлээрх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэд, үййлчлүүлэгчдэд түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар үзүүлж байгаа юм.

ГССҮТ-өөс эрүүл мэндийн салбарт нэн эрэлт хэрэгцээтэй байгаа сувилагч мэргэжлийн үнэ цэнэ,үүрэг хариуцлага, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, ажиллах болон сурч хөгжих бүхий л боломжоор хангах, нийгмийн баталгааг сайжруулахад чиглэсэн томоохон зорилтот ажлуудыг эхлүүлсэн билээ.

Бусад мэдээ

Фото сурвалжилга: Сонгинохайрхан дүүрэг сүлд модны гэрлээ асаалаа

Фото сурвалжилга: Сонгинохайрхан дүүрэг сүлд модны гэрлээ асаалаа

Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу дүүрэг бүр шинэ жилийн баярыг угтан гэрлэн чимэг

ЗОЧИН ПРОФЕССОРЫН ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХАМТАРСАН МЭС ЗАСЛУУД ХИЙЛЭЭ

ЗОЧИН ПРОФЕССОРЫН ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХАМТАРСАН МЭС ЗАСЛУУД ХИЙЛЭЭ

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн урилгаар ирсэн БНТУ-ын “Emsey” эмнэлгийн профессорын баг ГССҮТ, УГТЭ,

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.