fitness
  • 277 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-11

Батлан хамгаалахын Төв архив үүсэн байгуулагдсаны 84 жилийн ойг угтан Батлан хамгаалахын Төв архив, тус байгууллагын Ахмадын зөвлөл хамтран архивын ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх уралдааныг зохион байгууллаа.

Уралдааны гол зорилго нь архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, түүнийг дагалдан гарсан дүрэм, журмын талаарх үндсэн ойлголт, шинэчлэлтийг судлуулах, эрх зүйн мэдлэг, мэдээллийг сорих замаар ажилтан, цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэхэд оршсон юм.  

Уралдаанд Батлан хамгаалах Төв архивын баримтын эрхлэгч нар, архивч-операторч, сэлбэн засагч-операторууд оролцож архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, түүнийг дагалдаж гарсан эрх зүйн баримт бичгийн сорил тест, “Төрийн архив болон байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журам”-д зохицуулагдсан

  • нягтлан шалгалт,
  • дахин боловсруулалтын дадлага ажил,
  • хуучин монгол бичгийн уншлага,
  • архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх гэсэн үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд мэргэжлийн ур чадвараа сорин өрсөлдлөө.

Эл уралдаан нь архивын ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бодитоор үнэлэн дүгнэхэд онцгой ач холбогдолтой бөгөөд цаашид уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж буй талаар холбогдох албаны хүмүүс хэлж байсан юм.

Мөн энэ үеэр Батлан хамгаалахын төв архивд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ хоёргүй сэтгэлээр зориулан ажилласан ахмадууд хүрэлцэн ирж шинээр тохижуулсан “Үзвэрийн танхим”-ыг үзэж сонирхсоны зэрэгцээ залгамж халаа болсон залуу архивчидтайгаа халуун дулаан яриаг өрнүүлж эл байгууллагатай холбоотой дурсамж дуртгалаа хуваалцлаа.

I’m 

Бусад мэдээ

Хүүхэд рүүгээ орилохгүйгээр хэрхэн зөв хүмүүжүүлэх вэ?

Хүүхэд рүүгээ орилохгүйгээр хэрхэн зөв хүмүүжүүлэх вэ?

Заримдаа бид их бухимдсан үедээ өөрийн эрхгүй хүүхэд рүүгээ орилдог.

Үндэсний бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт орууллаа

Үндэсний бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт орууллаа

МҮБХ-ны тэргүүлэгчид болон барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүд хуралдаж барилдааны дүрэмд өөрчлөлт о

Ариунзул С.
Ариунзул С.