fitness
  • 341 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-29

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хаалтын ёслолд оролцож үг хэлэв.

Тэрбээр энэхүү нэр хүндтэй олимпиадыг Монгол Улсад зохион байгуулах эрхийг олгосон Азийн физикийн олимпиадын хороонд талархал илэрхийлж, Азийн физикийн олимпиадын оролцогчдод баяр хүргэн амжилт хүслээ.

Оролцогч хүүхдүүдийн оюуны чадавх, онолын мэдлэгийг сорьсон, олон улсын эрдэмтэн багш нарын сонирхлыг татсан онолын болон туршилтын бодлогыг дэвшүүлж чадсан монголын шилдэг физикчид, эрдэмтдэд мөн баяр хүргэв.

Энэ удаагийн олимпиадад нийт 26 багийн 195 сурагч онолын гурав, туршилтын хоёр бодлогоор оюун ухаанаа уралдуулснаас гадна хоёр улс ажиглагчаар оролцсон юм.

Монгол эрдэмтдийн боловсруулсан нийт 50 онооны 5 бодлогыг бодсон эхний гурван сурагчийн дундаж оноо 30, медиан дундаж 21.5 болсон байна. Хамгийн өндөр буюу 33.5 оноог БНХАУ-ын багийн сурагч авчээ.

Олимпиадын байр эзлүүлэх дүрмийн дагуу 21.5 оноог 100 хувь гэж тооцоход БНХАУ, ОХУ-ын багийн бүх сурагч алтан медалийн болзол хангажээ. Мөн зохион байгуулагч Монгол Улсын баг 1 хүрэл медаль хүртлээ.

Азийн физикийн 24 дүгээр олимпиад ирэх жил Малайз Улсад болно.

Бусад мэдээ

Хотын захиргааныхан Яармаг руу нүүх хугацаа хойшилжээ

Хотын захиргааныхан Яармаг руу нүүх хугацаа хойшилжээ

"НЗДТГ болон харьяа агентлагууд гуравдугаар сарын 1-н гэхэд Яармаг руу бүрэн нүүнэ" хэмээн Хотын дар

Улсын Гуравдугаар Төв эмнэлэг “Чанартай гүйцэтгэл-бодит бүтээмжийн жил”-ийн үр дүнгийн тайлангийн хурлаа зохион байгууллаа

Улсын Гуравдугаар Төв эмнэлэг “Чанартай гүйцэтгэл-бодит бүтээмжийн жил”-ийн үр дүнгийн тайлангийн хурлаа зохион байгууллаа

2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн хамт олон 2022 оны жилийн эцсийн

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.