fitness
  • 247 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-29

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскалантег өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч цар тахлын үед ДЭМБ-ын Монголд үзүүлсэн дэмжлэгийг үнэлж байдгаа хэлж, Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Энэ жил тохиож буй ДЭМБ үүсэж хөгжсөний 75 жилийн ойн мэндийг дэвшүүлж, ДЭМБ-ын дэвшүүлсэн “Эрүүл мэндийг хүн бүрд” аяныг Монгол Улс дэмжиж байгаа гэлээ.

Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан хөгжүүлэх, Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн”, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хэмээх гурван тулгуурт, харилцан уялдаатай үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа хэлэв.

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте үүрэгт ажилдаа орсноос хойш манай улсын эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцах явцад анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар, мөн монгол эмч, мэргэжилтнүүдийн ур чадварын түвшнийг өндрөөр үнэлж байснаа хэллээ.

ДЭМБ, Монгол Улсын хамтын ажиллагааны ирэх таван жилийн стратегийн баримт бичигт Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах, эрүүл мэндийн аюулгүй байдлын чадавхыг хөгжүүлэх, эрүүл орчныг бүрдүүлэх, халдварт болон халдварт бус өвчинтэй тэмцэх тогтолцооны чадавхыг сайжруулах зэрэг чиглэлийг тусгахаар төлөвлөн ажиллаж байгаа гэлээ.

Ерөнхийлөгч ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сокорро Эскалантед ажлын амжилт хүсэж, хамтын ажиллагааг нягт, үр дүнтэй байлгахад бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа хэлэв гэж Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэв.

Бусад мэдээ

ҮЕРИЙН ОНЦ ЭРСДЭЛТЭЙ БҮСЭД АМЬДАРЧ БУЙ 2900 ӨРХИЙГ НҮҮЛГЭНЭ

ҮЕРИЙН ОНЦ ЭРСДЭЛТЭЙ БҮСЭД АМЬДАРЧ БУЙ 2900 ӨРХИЙГ НҮҮЛГЭНЭ

Суурь стандартад өөрчлөлт оруулахын зэрэгцээ одоо байгаа төлөвлөлтийн алдааг цэгцлэх ёстой. Тухайлба

Сургууль, цэцэрлэгийн барилгаас галын аюулгүй байдлын 4850 зөрчил илрүүлэв

Сургууль, цэцэрлэгийн барилгаас галын аюулгүй байдлын 4850 зөрчил илрүүлэв

Онцгой байдлын байгууллагаас хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан боловсролын байгууллагын барилга ба

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.