fitness
  • 387 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-02

“Монгол Улсын Ардын уран зохиолч Шагдарын Дулмаа” сэдэвт марк гарлаа. Тус маркийн нээлт “Чингис хаан”-ы музейд өнөөдөр болов.


Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Дулмаагийн хөрөг дүрийг мөнхөлж буй энэхүү марк нь Ардын уран зохиолч эмэгтэйн анхных, харин Ардын уран зохиолчдын 4 дэх марк нь болж байна. Үүний өмнө их зохиолч Д.Нацагдоржийн 60, 70 болон 80 насны ойгоор түүний зурагтай маркийг гаргаж байжээ. Мөн Ардын уран зохиолчдоос Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нарыг маркт мөнхөлсөн байна.



Ардын уран зохиолчдоос эмэгтэй уран зохиолчийн анхны марк гарч байгаа нь энэ юм.



Монгол Улсын Ардын уран зохиолч Шагдарын Дулмаа” сэдэвт маркт Г.Дулмаа найрагчийн 70 орчим насны үеийн зургийг буулгасныг “Монгол шуудан” ХК-ийн хэлтсийн дарга Б.Дамдинбазар тодотголоо. Нэг нэрийн энэхүү маркийг 20 мянган ширхэг хувиар, мөн дугтуйг мянган ширхэг гарган шуудан илгээмжид хэрэглэж эхлэв.

Бусад мэдээ

ЭЕШ: Монгол хэл бичгийн шалгалтад 400 оноо авч чадаагүй иргэд 11 дүгээр сард дахин өгөх боломжтой

ЭЕШ: Монгол хэл бичгийн шалгалтад 400 оноо авч чадаагүй иргэд 11 дүгээр сард дахин өгөх боломжтой

Их, дээд сургуульд элсэн орох иргэд монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгдөг болсон. Энэ жил 30,879

С.Батзаяа: Бидний тохижуулсан анги хүрч болохгүй үзмэр биш элэгдтэл ашиглах ном нь байгаасай

С.Батзаяа: Бидний тохижуулсан анги хүрч болохгүй үзмэр биш элэгдтэл ашиглах ном нь байгаасай

Мобиком Корпораци тэгш хүртээмжтэй боловсролыг хүүхэд бүрд хүргэх зорилгоор UNICEF, Боловсролын ерөн

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн