fitness
  • 338 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-05

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга Пол Ричард Галлагертай албан ёсны хэлэлцээ хийлээ.

Албан ёсны хэлэлцээний үеэр талууд түүх, соёл, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.

Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилтуудыг танилцуулж, Гэгээн Ширээт Улстай харилцааны агуулгыг баяжуулах боломжийн талаар санал солилцсон байна.

Дэлхий нийтэд тулгарч буй цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтол зэрэг сорилтыг даван туулахад хамтран ажиллаж, олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад хувь нэмэр оруулахаа талууд нотлов.

Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга буюу Гадаад харилцааны сайд Пол Ричард Галлагерийн манай улсад хийж буй айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш тус улсаас манай улсад өндөр түвшинд анх удаа хийж буй айлчлал юм.

Бусад мэдээ

Яаралтай тусламжийн 101,105, 102, 103 тусгай дугаарууд холбогдохгүй бол +976 угтварыг нэмж залгаарай

Яаралтай тусламжийн 101,105, 102, 103 тусгай дугаарууд холбогдохгүй бол +976 угтварыг нэмж залгаарай

Яаралтай тусламжийн 101,105, 102, 103 тусгай дугааруудад дуудлага өгөхөд гар утасны загвараас хамаар

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ АНУ-ЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН УЛС ТӨРИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ОРЛОГЧ В.НУЛАНДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ АНУ-ЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН УЛС ТӨРИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ОРЛОГЧ В.НУЛАНДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Улс төрийн асуудал эрхэл

Ариунзул С.
Ариунзул С.