fitness
  • 648 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-05
Нүүрсний хулгайчид улсын их хэмжээний мөнгөн орлогыг шамшигдуулсан хэргийг иргэд эсэргүүцэн өчигдөр /2022.12.4/ Сүхбаатарын талбай дээр жагссан. Жагсаал, цуглаантай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас иргэдийг саатуулж, эрүүлжүүлээгүй гэдэг мэдээллийг өглөө.
Төв талбай дээр өчигдөр 5000 орчим хүн цуглаж, Төрийн ордноос Их тэнгэрийн ам хүртэл алхсан.
Иргэд төсвийн болон баялгийн хулгайг эсэргүүцэж, эрх баригчдын авлигыг ил болгох болон хулгайчдын нэрсийг зарлаж, асуудлыг шийдвэрлэхийг шаардсан юм. Маршалын гүүрэн дээр цагдаагийн өндөржүүлсэн хамгаалалт гарснаар Их тэнгэрийн ам руу явж буй жагсагчдыг хориглон зогсоосон. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар 100 гаруй жагсагчдын эсрэг бамбайгаар халхалсан мөн тооны цагдаа нар зогссон аж. Жагсагчид өнөөдөр эсэргүүцлийн жагсаалаа ажил хаялт болгон үргэлжлүүлэхээ мэдэгдээд буй.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.