fitness
  • 220 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-28

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн 2023 оны I улирлын ээлжит хуралдаан 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Монголбанкны хурлын танхимд зохион байгуулагдлаа. Тус хуралдааныг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн даргалж, Сангийн сайд Б.Жавхлан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Хуралдаанаар хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ-аас 2018 онд баталсан Төвбанк /Монголбанк/-ны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалын дагуу 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Монголбанк хөтөлбөрийн санхүүжилтийг зогсоож, Засгийн газарт хөтөлбөрийг шилжүүлэх ажлыг эхлүүлээд байсан хэдий ч Цар тахлын тухай хууль батлагдсантай холбоотойгоор шилжүүлэх хугацааг хойшлуулсан юм. Тус хуулийн хэрэгжих хугацаа 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл /ТМБТБҮЧ/-д хөтөлбөрийг 2023 оны эхний хагас жилд багтаан Засгийн газарт шилжүүлэхээр заасан билээ. Монголбанк холбогдох талуудтай хамтран хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэхээр ажиллаж байна.

Бусад мэдээ

Монгол Улсын гурван сая дахь иргэн найман жилийн өмнөх энэ өдөр мэндэлжээ

Монгол Улсын гурван сая дахь иргэн найман жилийн өмнөх энэ өдөр мэндэлжээ

Х.Монголжин охин өөрийгөө Монгол Улсын гурван сая дахь иргэн болсноо мэддэг гэдгээ ярьж байсан юм. Т

ХУРЦЫН ОХИН НАМУУН СЭТГҮҮЛЧ У.БОЛОРТУЯАГ ЦАГДААД ӨГЧЭЭ

ХУРЦЫН ОХИН НАМУУН СЭТГҮҮЛЧ У.БОЛОРТУЯАГ ЦАГДААД ӨГЧЭЭ

Б.Хурцын том охин Х.Намуун Өрөг.мн сайтын сэтгүүлч У.Болортуяаг нэр хүндэд халдсан гэх шалтгаанаар ц

Ариунзул С.
Ариунзул С.