fitness
  • 345 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-07

Гадаадын иргэн, харьяатын газар 2022 оны арваннэгдүгээр сард төлөвлөгөөт 2, төлөвлөгөөт бус 34 удаагийн хяналт шалгалт явуулж, зөрчил гаргасан 6 улсын 15 гадаадын иргэнд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн дагуу нийт 1,500,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.

Зөрчил гаргасан иргэдийн дийлэнх хувь нь нутаг дэвсгэрт оршин суух үнэмлэхийг эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчсөн байна.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.11, 37.1.12 дахь заалтуудыг тус тус үндэслэн гурван улсын 13 иргэнийг албадан гаргажээ.

Тодруулбал, Йордан, Саудын Араб, БНХАУ зэрэг гурван улсын 13 иргэнийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, шүүхээр ял шийтгүүлсэн гадаадын иргэн ялаа эдэлж дууссан буюу ялаас чөлөөлөгдсөн, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргасан байна.

2021 оны мөн үетэй харьцуулахад зөрчил гаргасан гадаадын иргэн 2.7 дахин, зөрчил гаргасан уригч иргэн 2 дахин, албадан гаргасан гадаадын иргэн 96.8 хувиар тус тус өсөж, зөрчил гаргасан уригч хуулийн этгээд 25.0 хувиар буурчээ.

 

Эх сурвалж: ГИХГ

Бусад мэдээ

ЦАСАНД СУУЖ, ШАТАХУУНГҮЙ БОЛСНЫ УЛМААС ТАВАН ХҮҮХЭД ОСГОЖЭЭ

ЦАСАНД СУУЖ, ШАТАХУУНГҮЙ БОЛСНЫ УЛМААС ТАВАН ХҮҮХЭД ОСГОЖЭЭ

Өчигдөр /2022.12.12/ шөнө Багануур дүүрэг, Багахангай дүүрэг, Төв аймагт цасанд суусан, машин нь эвд

Гадаад нөлөөгөөр сүүлийн 20 сар дараалан инфляц 10 хувиас буугаагүй байна

Гадаад нөлөөгөөр сүүлийн 20 сар дараалан инфляц 10 хувиас буугаагүй байна

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай,Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай,Эрүүл мэндийн

Ариунзул С.
Ариунзул С.