fitness
  • 531 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-08

Нүүрсний хулгайн асуудлаар байгуулагдсан ажлын хэсгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Өнгөрсөн шөнө "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, "Хишиг арвин индустрал" ХХК-ийн ерөнхий захирал Б.Хишигдорж нарын найман иргэнийг хойшлуулашгүй журмаар баривчилсан.  

Найман хүнийг харвал, "Хишиг арвин индустрал" ХХК-ийн гурав, бусад нь “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн хамаарал бүхий таван хүн байгаа. 

Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Дээрх нэр дурдагдсан хүмүүсийн орон байранд үзлэг нэгжлэг хийгдэж байна. Мөн “Хишиг арвин индустрал" компанийн оффис, салбар оффист нэгжлэг хийгдэж байгаа.

“Хишиг арвин индустрал" ХХК нь Эрдэнэс Тавантолгой компани анх үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн хөрс хуулалт, олборлолт, операторын үйл ажиллагаа эрхэлж байгаа үндэсний томоохон компаниудын нэг гэх мэдээллийг авсан.

Тус компани болон хуучин захирал Б.Ганхуягтай холбоотой албан тушаал, авлигын гэмт хэргийн тодорхой нотлох баримт мэдээллүүд олдсон учраас мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах,  хэргийн үнэн зөвийг тогтооход саад учруулж болзошгүй гэх үүднээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэх мэдээллийг дөнгөж сая АТГ-аас авлаа” хэмээв.


Бусад мэдээ

"Гэгээн муза"-гийн 6 номинацад нэр дэвшсэн "Инээмтгий хүн" дахин тоглоно

"Гэгээн муза"-гийн 6 номинацад нэр дэвшсэн "Инээмтгий хүн" дахин тоглоно

"Про" театр энэ хаврын турш алдарт зохиолч Виктор Хюгогийн "Инээмтгий хүн" романаас сэдэвлэсэн визуа

Улаанбаатарын их дуулгад Монголын 54 жүдоч зодоглоно

Улаанбаатарын их дуулгад Монголын 54 жүдоч зодоглоно

Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн Улаанбаатарын их дуулга энэ сарын 23-25-ны хооронд болно. Тэмцээн

Ариунзул С.
Ариунзул С.