fitness
  • 521 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2020-01-30

Африк тивээс бусад тив рүү нүүдэллэсэн бүх хүмүүсийн удам ямар нэг хэмжээгээр Неандерталь хүний генийг хадгалж байдаг гэсэн хэвшмэл ойлголт бий.

Харин орчин үеийн хүн төрөлхтний өлгий болсон Африк тивийн уугуул иргэдэд л байхгүй гэж үздэг. Орчин үеийн хүний өвөг дээдэс неандерталиудтай эвцэлдэж байсныг анх 2010 онд эрдэмтэд баталсан юм.

Тухайн үеийн дүгнэлтээр Европ, Ази, Америк тивийн оршин суугчдад неандерталь хүний гени 2 орчим хувьтай байдаг бол Африк тивийн уугуул хүмүүст огт байдаггүй гэж үзэж байв.

Харин АНУ-ын Принстоны Их сургуулийн судлаачдын гаргасан шинэ компьютер тооцооллоор Африкчуудад ч неандерталийн тодорхой хэмжээний хольц байгааг тогтоожээ.

Одоогоос 60-80 мянган жилийн өмнө хүн төрөлхтөн Африк тивээс гадагш нүүдэллэж, зөвхөн энэ нүүсэн хэсэг нь замдаа неандерталиудтай холилдсон гэж үздэг онол эргэлзээтэй болж байна.

Шинэ судалгааны үр дүнгээр бол 200,000 орчим жилийн өмнө анхны хүмүүс Африк тивээс Европ руу нүүж, неандерталиудтай холилдсон гэнэ. Дараа нь тэд буцаж Африк тивд ирэхдээ неандерталь генийг тараажээ.

Мөн энэ удаагийн судалгаагаар Европчуудтай харьцуулахад Зүүн Азийн иргэд неандерталь генийг 20 орчим хувь илүү агуулдаг гэсэн таамгийг няцаасан байна.

Үнэндээ Европ, Зүүн Азийн оршин суугчдын агуулдаг неандерталь генийн хэмжээ гайхмаар адил түвшинд байгааг шинэ судалгаа харуулжээ. Судалгааны дүгнэлт өчигдөр "Cell" шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн байна.

 

Эх сурвалж: CNN

Бусад мэдээ

1-2 дугаар ангийн сурагчид энэ сарын 31-нд хичээллээд амарна

1-2 дугаар ангийн сурагчид энэ сарын 31-нд хичээллээд амарна

2023-2024 оны хичээлийн жилд улсын хэмжээнд Ерөнхий Боловсролын Сургуульд/ЕБС/ 781,178 хүүхэд суралц

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 3-

Hunnu Admin
Hunnu Admin