fitness
  • 346 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-08

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баруун туруун” дахь хяналтын цэгээр Хөвсгөл аймгаас ирсэн ачааны машинаар хөлдөөсөн тарвага тээвэрлэж явсныг Экологийн цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.

Тээшинд цаасан хайрцаг, шуудай, малын гүзээнд нуусан 162 ширхэг хөлдөөсөн тарвага байсныг илрүүлж, “Зоонозын өвчин судлалын үндэсний төвд” хүлээлгэн өглөө.

Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 7.6.4-т “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг.

Иймд иргэн та агнахыг хориглосон ан амьтны гаралтай түүхий эд зүйлийг бусдаас худалдан авахгүй, хадгалахгүй, бусдад худалдахгүй, тээвэрлэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Бусад мэдээ

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ӨМНӨГОВЬ АЙМАГТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ӨМНӨГОВЬ АЙМАГТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар хооронд Хамтран ажиллах гэрээ б

Алтан-Овооны энгэрээс 2018 онд хулгайд алдагдсан ширмэн тогоог олжээ

Алтан-Овооны энгэрээс 2018 онд хулгайд алдагдсан ширмэн тогоог олжээ

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг, Алтан овооны энгэрт байсан ширмэн тогоо 2018 онд хулгайд ал

Ариунзул С.
Ариунзул С.