fitness
  • 353 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-09

УИХ-ын гишүүн Т.Доржханд 40 их наяд төгрөгийн нүүрс хулгайд алдагдсан гэх тоон мэдээллийг олон нийтэд анх зарлаж байсан. Өчигдөр /2022.12.08/ УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар болон бусад гишүүн Т.Доржхандад хандан "40 их наядын хохирлыг хэрхэн гаргаж ирснээ тайлбарлаж, ард түмнээс уучлалт гуй" гэсэн юм.

Үүний хариуд тэрбээр "Газрын тос, нүүрс, зэс алтнаас орлого орж ирдэггүй, хилийн цаана үлддэг асуудал түгээмэл болчихсон. Үүнтэй холбоотойгоор шүгэл үлээсэн нь үнэн. Засгийн газар мэдэгдлээ хийсэн нь үнэн. Өчигдрөөс эхлэн эрх баригчид 40 их наяд гэж юу яриад байна вэ. Уучлал гуй ч гэж байх шиг. Би тооцооллыг нь гаргаж ирсэн үнэн. Өнөөдрийн байдлаар 40-45 их наяд төгрөгийн орлогыг алдчихаад байгаа нь үнэн. Би нотолж чадна. Гуйвуулсан юм байхгүй" гэсэн юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Т.Доржханд, НИТХ дахь ХҮН-ын бүлгийн дарга, эдийн засагч Д.Гантулга нар нүүрсний хулгайтай холбоотой 40 их наяд төгрөгийн задаргааг өнөөдөр /202212.09/ танилцуулав.

40 их наяд нь ирэх оны улсын төсвийн орлогыг хоёр нугалсантай тэнцэх хэмжээний мөнгө юм. 

Бусад мэдээ

Монголбанкны 2021 оны жилийн тайланг хэлэлцэнэ

Монголбанкны 2021 оны жилийн тайланг хэлэлцэнэ

УИХ-ын зургаан байнгын хорооны хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болно.

Зургаан чиглэлд шөнийн автобус явна

Зургаан чиглэлд шөнийн автобус явна

Улаанбаатар хотын авто замын газрын зургийн суурь системд нийтийн тээврийн бодит цагийн мэдээллүүдий

Ариунзул С.
Ариунзул С.