fitness
  • 398 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-31

Жендэрийн үндэсний хорооноос жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого, хууль тогтоомжийг олон нийтэд таниулах, мэдээлэх, жендэрийн мэдээллийн сан бүрдүүлэх чиг үүргийн хүрээнд тус хорооны Ажлын албанаас эрхлэн гаргасан хэвлэмэл бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотын нийтийн номын сангуудад түгээх арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.  

Энэ хүрээнд Жендэрийн үндэсний хорооноос эрхлэн гаргасан, 

-“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/”,

- Жендэрийн нэр томьёо тодорхойлолт, үндсэн ойлголтуудын товч тайлбар толь,

- Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого,

- Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлс суурь судалгааны тайлан,

- Эрэгтэй, эмэгтэй залуу малчдын амьдрал ахуй дахь жендэрийн дүн шинжилгээ,

- Монгол Улсын жендэрийн нөхцөл байдлын дүн шинжилгээ: 2005 оноос өнөөг хүртэлх ололт амжилт ба сорилт сургамж,

- “Санхүү, бизнесийн боловсрол” гарын авлага,

- Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, түүнтэй холбоотой гомдлыг байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын хүрээнд хянан шийдвэрлэх талаарх аргазүйн зөвлөмж зэрэг 8 нэр төрлийн 80 гаруй хэвлэмэл бүтээгдэхүүнийг өнөөдөр (2023.08.31) Парламентын номын санд хүлээлгэн өглөө.

Уг арга хэмжээнд Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа, тус хүрээлэнгийн судлаачид, Парламентын номын сангийн төлөөлөл зэрэг албаны бусад хүмүүс, оролцлоо.


Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн нь Монгол Улсын Их Хурлаас хууль тогтоох бүрэн эрхээ хэрэгжүүлэх, УИХ-ын гишүүд хууль санаачлах, хуулийн төсөл боловсруулах болон УИХ-ын чуулганаар хэлэлцэн батлахад шинжлэх ухааны үндэслэл бүхий нотолгоонд суурилсан судалгааны баримт мэдээлэл, лавлагаагаар шуурхай хангах, хараат бус судалгаа шинжилгээ хийх, санал зөвлөмж боловсруулах, мэдээллийн сан бүрдүүлэх, парламентын судалгаа шинжилгээг хөгжүүлэх, УИХ-ын гишүүд, тэдгээрийн ажлын алба, Тамгын газрын нийт ажилтнуудын чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн сургалт зохион байгуулах, олон нийтэд парламентын боловсрол олгох сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэглэгдэхүүнийг бэлтгэх, түгээх, парламентын номын сангийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг


Бусад мэдээ

Наймдугаар сарын 1-нээс халуун ус таслах байршлууд

Наймдугаар сарын 1-нээс халуун ус таслах байршлууд

2023 оны наймдугаар сарын 1-15-ны хооронд дулааны төв шугамд засвар хийх гэж байгааг "УБДС" ТӨХК-аас

Ихэнх нутгаар бага зэрэг хүйтний эрч суларна

Ихэнх нутгаар бага зэрэг хүйтний эрч суларна

Нутгийн баруун болон хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн

Ариунзул С.
Ариунзул С.